Алсын хараа
Байгаль орчинд ээлтэй технологи, автоматжуулалт, хүн төвтэй инноцавийг түгээн дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж тогтвортой ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулна.
Эрхэм зорилго
Монголын зах зээлийг туршлага (experience)-аар манлайлсан, тэргүүлэгч технологийн компани болох.
Үнэт зүйлс
Хүн төвт байдал (Human-Centric):
Хүн бүрийн үнэ цэнийг хүндэтгэж, хэрэгцээнд нийлсэн шийдлийг эрхэмлэн, хүний туршлагаар тэргүүлэн ажиллах
Тогтвортой хөгжил ба хүртээмж (Sustainability&Accessibility):
Бидний бүх шийдэл байгаль орчинд ээлтэй, ногоон ирээдүйд хувь нэмэр оруулахад чиглэх бөгөөд хүн бүрт хүрэх боломжоор ханган хүртээмжтэй байдлыг эрхэмлэнэ.
Инноваци, автоматжуулалт (Innovation&Automation):
Технологийн хязгаарыг тэлж, автоматжуулалт болон шинэ санаачлагыг тасралтгүй хэрэгжүүлж, хялбар, хурдан шуурхай бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлнэ.
Хамтын ажиллагаа (Collaboration):
Хамтын хүчээр илүү ихийг бүтээж, хэрэглэгч, хамтрагчидтайгаа урт хугацааны итгэлтэй харилцааг бий болгоно.
Ёс зүйтэй, найдвартай байдал (Ethical Responsibility & Confidentiality):
Ёс зүйтэй, шударга байдлыг бүх түвшинд баримтлах бөгөөд Хэрэглэгчийн мэдээллийг нууцлан хамгаалж, технологийг зөв зохистой хариуцлагатайгаар ашиглахыг эрхэмлэнэ.